Үнсүүлж үлддэг Хаян өшиглүүлж хөөгддөг ЦАГ буюу “Эрдэнэс Монгол”-ыг ГАЛЧ сонирхсон нь

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Эрдэнэс Монгол”-ын гүйцэтгэх захирал Д.Хаянхярвааг золигт гаргаж, Х.Баттулга эзэн суухаар шийдэв бололтой. Эс бөгөөс түүний тэргүүлсэн Засгийн газар амь тавихын өмнөх ширээн дээр байна. 2020 оны УИХ-ын сонгуулиар Д.Хаянхярваад тухайн үеийн намын даргаар ажиллаж байсан У.Хүрэлсүх мандат олгохоос татгалзсан. Ингэхдээ Дархан-Уул аймагт сонгуулийн сурталчилгаа хийх үеэрээ “Д.Хаянхярвааг сайд болгоно” гэж горьдлогын ганц мөсөн чихэр долоолгочихоод арилж байв. Гэхдээ Ерөнхийлөгчийн сонгуулиар эсрэг ажиллахаас нь айж оны өмнөхөн “Эрдэнэс Монгол”-ын гүйцэтгэх захирлаар томилж бүлэг фракцийнхны нь дайралтын хүчийг чүд сулруулсан билээ. Хууль бус алт олборлогчдын уршгаас эхтэй Дархан-Уул аймгийн Хонгор сумын хордлогын асуудал Д.Хаянхярваагаас салдаггүй. Хонгорын хордлого, нутгийн иргэдийн … Continue reading Үнсүүлж үлддэг Хаян өшиглүүлж хөөгддөг ЦАГ буюу “Эрдэнэс Монгол”-ыг ГАЛЧ сонирхсон нь